Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72, 75 тоот тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд академич П.Нямдаваа (нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх) академич Ш.Болд (уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх), профессор Б.Батсэрээдэнэ (эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөх), доктор Л.Одончимэд (эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөх), профессор Б.Оргил (эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөх), профессор С.Цэцэгмаа (эмийн асуудал хариуцсан зөвлөх), Н.Баярсайхан (эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх), Д.Чимэддагва (эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх) нарыг томиллоо.
