Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!

Монгол Улсын ШУА-ийн төрөлжсөн салбар академи:

Монголын Анагаах ухааны Академи (МАУА)-ийн гишүүний ээлжит сонгууль зарлаж байна


“Монголын Анагаах ухааны Академи”-ийн дүрмийн 81 заалт, ШУА-ийн Ерөнхийлөгчийн 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/16 дугаар албан тоотын дагуу МАУА-ийн гишүүний сонгуулийг 2014 оны 2 дугаар сард явуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 МАУА-ийн гишүүн сонгох мэргэжлийн чиглэл, тоо

Гишүүдийн тоо

Нийгмийн эрүүл мэнд

Эмнэлзүй

Биоанагаах

Эмзүй Уламжлалт анагаах

Одоо буй

9

13

7

6

Шинээр сонгох

2

4

2

2

МАУА-ийн гишүүнд шинээр эмнэлзүй 4, нийгмийн эрүүл мэнд 2, биоанагаах 2, эмзүй, уламжлалт анагаах ухаан 2, нийт 10 эрдэмтнийг нэмж сонгоно.

МАУА-ийн гишүүнд нэр дэвшигч, түүний бүтээлийн чансааны шалгуур үзүүлэлтийг харна уу.

Нэр дэвшигч нь дараах материалыг бүрдүүлж, зарлал нийтлэгдсэнээс хойш 14 хоногийн дотор МАУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга (99817218, ШУА-ийн 606 тоот өрөө, утас 265916) ирүүлж бүртгүүлнэ.

Хугацаа хоцорсон материалыг хүлээн авах боломжгүй.

Сонгуулийг зарлал нийтлэгдсэнээс хойш нэг сарын дараа явуулах бөгөөд сонгууль явуулах өдрийг жич зарлана.

МАУА-ийн гишүүний ээлжит сонгуулийн зарыг  www.mas.ac.mn; www.mams.mn сайтаас үзэж танилцана уу.

  МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИ

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ

 

 МАУА-ийн Тэргүүлэгчдийн 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж батлав


МАУА-ИЙН ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧ, ТҮҮНИЙ БҮТЭЭЛИЙН ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Нэг. Нэр дэвшигчид тавих шаардлага:

Нэр дэвшигч  МАУА-ийн дүрмийн дараах заалтад нийцсэн байна.  Үүнд:

Дүрмийн 10.  Нэр дэвшигч нь анагаахын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан, шинжлэх ухааны докторын зэрэгтэй, эсвэл анагаах ухааны докторын зэрэг хамгаалснаас хойш 10-аас доошгүй жил анагаахын эрдэм шинжилгээ, сургалтын байгууллагад ажилласан, профессор цолтой эрдэмтэн байна.

Дүрмийн 12. Анагаах ухааны болон эрүүл мэндийн чиглэлээр тууштай ажиллаж, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн бүтээл туурвисан, дээрхи шаардлагыг хангасан бусад салбарын болон гадаадад ажиллаж буй, энэхүү дүрмийн 2.10 ба 2.11-дурдсан шалгуурт тэнцсэн монгол эрдэмтдийн нэрийг мөн дэвшүүлж болно.

Хоёр. Нэр дэвшигчийн бүтээлд тавих шалгуур:

Бүтээл нь гадаад, дотоодод ишлэгдсэн байх,

Нэг сэдэвт бүтээл, монографи, сурах бичиг бичиж, хэвлүүлсэн байх,

Эрдэм шинжилгээний өгүүлэл  дотоод, гадаадын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлсэн байх,

Эрдэм шинжилгээний илтгэл дотоод, гадаадад хэвлүүлж, хэлэлцүүлсэн байх

Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн шинжлэх ухааны үр дүнгийн талаар 400 хүртэл үгтэй танилцуулга бичсэн байх

Удирдаж, зөвлөж хамгаалуулсан ШУД, АУД-ын зэрэгтэй эрдэмтэдтэй байх

Гурав. Бүрдүүлэх материал:

Нэр дэвшигчийн хүсэлт

Ажил байдлын тодорхойлолт

Бүтээлийн жагсаалт

Хариуцлагатны анкет

Эрдэмтнийг нэр дэвшүүлсэн эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр

ШУД, Докторын зэргийн болон профессор цолны үнэмлэхийн хуулбар

Тайлбар:

Дээрх материалыг сонгууль болохоос 14 хоногийн өмнө ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.

Гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүллийн нүүр хуудас, хэвлүүлсэн сэтгүүлийн нүүрийн хуулбар,

Удирдаж хамгаалуулсан эрдэмтний бүтээл, хураангуйн нүүрийн хуулбарыг тус тус хавсаргасан байна.

  

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ

 

 

Монголын анагаах ухааны академи (МАУА)-йн ээлжит чуулган энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр болж, МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2004-2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, МАУА-ийн дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг нууц санал хураалтаар явуулав. Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүд, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж урилгаар оролцлоо.

Чуулганы хуралдааныг МАУА-ийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа удирдаж  хурлыг нээж, эхлүүлэн, Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж байгаатай холбоотойгоор МАУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва, академич Б.Баярт, С.Цэцэгмаа нарыг хурлын тэргүүлэгчээр сонгох санал оруулж хэлэлцүүлэн хурлын тэргүүлэгчээр сонгов. Чуулганы хуралдааныг МАУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва удирдаж хурлыг нээж, хуралдааны дэгийг танилцуулан, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2004-2013 оны үйл ажиллагааны тайланг ерөнхийлөгч, академич П.Нямдаваа танилцуулав.

Тайланг танилцуулсны дараа гишүүн, академич Д.Амгаланбаатар, Д.Бат-Очир, Л.Лхагва, Б.Оргил, Ц.Лхагвасүрэн, И.Пүрэвдорж С.Сонин нар асуулт тавьж, саналаа хэлж, тайлангийн хугацаанд хангалттай ажилласан гэсэн үнэлгээг өгч, цаашид 2013 онд тодорхой зорилт тавин ажиллах санал хэлж байлаа.

 

Монголын шинжлэх ухааны ажилтны өдрийг угтан Монголын Анагаах Ухааны Академи, ЭМЯ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Анагаахын оюутны эрдмийн хоёрдугаар чуулганыг 2012 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа. Чуулганд анагаах ухааны чиглэлээр дээд боловсрол олгож буй 5 их, дээд сургуулийн 170 гаруй оюутан 50 шахам илтгэл бэлтгэж хэлэлцүүлэхээр ирүүлсэн байна. Чуулганы нээлтэд Эрүүл мэндийн сайд, анагаахын шинжлэх ухааны доктор Н.Удвал, Монголын анагаах ухааны академийн дэд Ерөнхийлөгч, академич Ц.Лхагвасүрэн нар оролцож үг хэллээ. Зохион байгуулах хороо Чуулганд хэлэлцүүлэхээр ирүүлсэн илтгэлээс 22 илтгэлийг сонгон хэлэлцүүлж, шилдэг илтгэлүүдийг шалгаруулж, дурсгалын цом, мөнгөн шагнал гардуулав.

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72, 75 тоот тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд академич П.Нямдаваа (нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх) академич Ш.Болд (уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх), профессор Б.Батсэрээдэнэ (эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөх), доктор Л.Одончимэд (эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөх), профессор Б.Оргил (эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөх), профессор С.Цэцэгмаа (эмийн асуудал хариуцсан зөвлөх), Н.Баярсайхан (эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх), Д.Чимэддагва (эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх) нарыг томиллоо.

МАУА-ийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний
чуулганаар хэлэлцэж батлав

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БАГ СУДЛААЧ, БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Анагаах ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, судлаачийг урамшуулах, эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжих зорилготой.

1.2. Журмаар МАУА-ийн дүрмийн 13.1г заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Шагналд дэвшүүлэх

2.1. Судалгааны баг, судлаач, бүтээлийг өмчийн аль ч хэлбэрийн хүрээлэн, төв, сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэвшүүлнэ.

2.2. Шилдэг баг, шилдэг судлаач, шилдэг бүтээлийг жил бүрийн 12 дугаар сарын 20- ны дотор шалгаруулна.

2.3. Оны шилдэг номинацид орох материалыг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор МАУА-ийн тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.

2.4. Шилдгийн шилдэг бүтээлд МАУА-иас томилсон шинжээчийн баг дүгнэлт гаргана.

2.5. Оны шилдэг бүтээл.. шалгаруулахад дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047093 удаа хандсан.