Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
“Вирүс Судлалын Тулгамдсан Асуудлууд” үндэсний 13 дугаар бага хурал боллоо

Вирүс Судлалын Нийгэмлэгээс 2 жил тутамд зохион байгуулдаг “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд “ үндэсний ээлжит арвангуравдугаар бага хурал 2011 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвд болж, хуралд орон нутаг болон хотын 230 гаруй төлөөлөгчид, Герман, Япон улсаас ирсэн судлаачид оролцлоо (зураг 1). Энэ удаагийн хурлыг Монголын ангаах ухааны академи, Халдварт өвчинтэй тэмцэх Монголын үндэсний холбоо, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Байгалийн голомтот халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран зохион байгуулжээ.

Хуралд Монголын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Монголын Анагаах Ухааны Академийн ерөнхийлөгч, Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн тэргүүн, академич П.Нямдаваа “Монгол улсад ялгасан томуугийн вирүсүүдийн хемагглютининий эволюци”, ХБНГУ-ын Мюнстэрийн Их сургуулийн дэд захирал, Молекул вирүс судлалын хүрээлэнгийн захирал, профессор С.Людвиг “Томуугийн эсрэг эмийн бэлдмэл эрэлхийлэх шинэ чиглэл”, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Молекул Биологийн Лабораторийн эрхлэгч, академич Ц.Оюунсүрэн “Монгол улсад тархсан хепатитийн В вирүсийн удамшлын хэвшинж ба элбэг тохиолдох мутаци”, ХБНГУ-ын Мюнстэрийн Их сургуулийн Молекул вирүс судлалын хүрээлэнгийн судлаач, доктор Д.Анхлан “Томуугийн эсрэг вакцин бүтээх шинэ зарчим”, Япон улсын Тохокугийн Их Сургуулийн Вирүс судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Х.Ошитани “Хүний риновирүс С ба энтеровирүс 68 хэмээх хоёр пикорнавирүст халдварын эпидемиологи” сэдвүүдээр лекц уншлаа.

Хуралд 10 судлаач аман илтгэл хэлэлцүүлснээс ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторийн судлаач, анагаах ухааны магистр Ц.Наранзул нарын “Монгол улсад ялгасан томуугийн цартахлын A(H1N1) вирүсийн эмэнд тэсвэржилтийн судалгааны дүн” илтгэл, 13 судлаач ханын илтгэлээр оролцсоноос Мал эмнэлгийн хүрээлэнгийн судлаач, мал эмнэлгийн ухааны доктор Р.Одбилэг нарын ”Монгол тэмээ (Camelus bactrianus) болон лам гөрөөс (lama glama)-ний зарим цитоkиний молеkул бүтцийг тодорхойлж, вирүст халдварын эмгэг жамтай холбогдон судалсан нь” илтгэл тус тус шилдэг илтгэлээр шалгарлаа (Лекц, илтгэлүүдийг flu.mn вэб сайтын “Судалгаа, шинжилгээ ” булангаас үзнэ үү).

Хурлын төгсгөлд Монголын Вирүс Судлалын Нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал болж, нийгэмлэгийн гүйцэтгэх захирлын тайлан, хяналтын зөвлөлийн илтгэлийг сонсож, гишүүд санал бодлоо солилцов. Нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр академич П.Нямдавааг дахин сонгож, тэргүүлэгч гишүүдийн тоог нэмэгдүүлэн 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр, хяналтын зөвлөлийг 3 хүний бүрэлдэхүүнтэй тус тус сонгож батлав.

Б.Дармаа

  • Уншсан 3986
Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047103 удаа хандсан.