Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ ШИНЭ ГИШҮҮДЭЭР ЭГНЭЭГЭЭ ӨРГӨТГӨВ

Монголын Анагаах ухааны Академийн ээлжит чуулган 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Шинжлэх Ухааны Академийн Их чуулганы тэнхимд болж, шинэ гишүүдийн сонгуулийн тухай асуудлыг хэлэлцэв. Чуулганы хуралдааныг МАУА-ийн ерөнхийлөгч академич П.Нямдаваа удирдаж хуралдааны дэгийг албан ёсоор танилцуулан батлуулж, нууц санал хураалтын дүнгээр шинэ гишүүдийг сонгохоор тэргүүлэгчдийн хурлаас тогтсон тухай танилцууллаа.

Хуралдааны дэгийн дагуу МАУА-ийн гишүүнд нэр дэвшигчдийн сонгуульд материал бүрдүүлж ирүүлсэн 19 эрдэмтдийн эрдэм шинжилгээний бүтээлийн товчооныг экспертийн бүлгийн нарийн бичгийн дарга, академич Ш.Болд дэлгэрэнгүй байдлаар танилцууллаа. МАУА-ийн гишүүнд нэр дэвшсэн эрдэмтэд:

Эмнэлзүйн салбараас:

  1. Дамдин Авирмэд, анагаах ухааны доктор, профессор
  2. Бямбаа Батсэрээдэнэ, анагаах ухааны доктор, профессор
  3. Хайдав Гэлэгжамц, анагаах ухааны доктор, профессор
  4. Анур Нота, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  5. Жанчивын Раднаабазар, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  6. Оргой Сэргэлэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  7. Дамба Сэржээ, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  8. Гүнтэв Цагаанхүү, анагаах ухааны доктор, профессор
  9. Рүвжир Шагдарсүрэн анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  10. Бат Эрдэнэчулуун, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Биоанагаахын салбараас:

  1. Батмөнх Мөнхбат, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор
  2. Ичинхорлоо Пүрэвдорж, анагаах ухааны доктор, профессор
  3. Мятав Туул, анагаахын шинжлэх ухааны доктор
  4. Галсан-Ёндон Сүхбат, анагаах ухааны доктор, профессор

Нийгмийн эрүүл мэндийн салбараас:

  1. Ягаанбуянт Дагвадорж, анагаах ухааны доктор, профессор
  2. Ууш Цэрэндолгор, анагаахын шинжлэх ухааны доктор
  3. Лувсандоржийн Эрдэнэбаяр, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор

Эмзүй, уламжлалт анагаах ухааны салбараас:

  1. Бодь Дагданбазар, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор
  2. Төмөр-Очир Зориг, эмзүйн ухааны доктор, профессор

МАУА-ийн гишүүнд эмнэлзүйн салбараас 10, Биоанагаахын салбараас 4, Нийгмийн эрүүл мэндийн салбараас 3, Эмзүй, уламжлалт анагаах ухааны салбараас 2 эрдэмтэн тус тус нэр дэвшиж, нууц санал хураалтын дүнгээр анагаах ухааны доктор, профессор Х.Гэлэгжамц, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар, анагаах ухааны доктор, профессор И.Пүрэвдорж, анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор P.Шагдарсүрэн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Эрдэнэбаяр нарын эрдэмтдийг Монголын Анагаах ухааны Академийн гишүүнээр сонгохоор тогтов.

Анагаах ухааны доктор, профессор Х.Гэлэгжамц

 

Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Дагданбазар

 

Анагаах ухааны доктор, профессор И.Пүрэвдорж

 

Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор P.Шагдарсүрэн Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Л.Эрдэнэбаяр

Монголын анагаах ухааны академийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа шинээр сонгогдсон гишүүдэд академийн дүрмийг мөрдөн, анагаах ухааныг хөгжүүлэхэд идэвхи чармайлт гарган ажиллахыг уриаллаа.

МАУА-ийн ажлын албаны референт Д.Энх-Амгалан

  • Уншсан 4727
Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047128 удаа хандсан.