Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
“ВИРҮСИЙГ СУДЛАХЫН УЧИР” ЛЕКЦ УНШЛАА

БСШУ-ны сайдаас олон нийтэд шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх соён гэгээрүүлэхэд эрдэмтдийн үг хэрэгтэй байгааг анхааруулж, үүрэг даалгавар өгсөний дагуу өнгөрсөн оноос эхлэн БСШУЯ, ШУА, ШУТС, МЗЭХ-оос “Эрдэмтдийн үг” мэдлэг түгээх хөгжлийн тухай цуврал лекц зохион байгуулж байгаа билээ.

Тус санаачлагыг дэмжиж, Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира “Монголоо хөгжүүлэхийн тулд эхлээд Монголоо мэдэцгээе”, Боловсролын хүрээлэнгийн захирал профессор Н.Бэгз “Бүх нийтийн насан туршийн боловсролын онолын асуудлууд” сэдвээр тус тус лекц уншсан бөгөөд энэхүү ажлын үргэлжлэл болгож, 2011 оны 11-р сарын 03-ны өдөр ШУА-ийн дэд ерөнхийлөгч, Анагаах ухааны Академийн ерөнхийлөгч, Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, академич П.Нямдаваа “Вирүсийг судлахын учир” сэдвээр лекц уншлаа.

Энэхүү лекцээр вирүсийн бүтэц, ангилал, вирүс судлалын хөгжлийн үе шатыг хүний вирүст халдварыг судалсан жишээн дээр авч үзэж хялбарчилсан байдлаар тодорхой мэдлэг өгсний дээр вирүст хепатит түүний өвчлөл хандлага, томуу төст өвчний вирүс судлалын хөгжил, Монгол Улс дахь томуугийн тандалтын сүлжээ өвчлөлийн байдал, Монголд ялгасан томуугийн вирүсийн Gen bank-д орсон нүклеотидын дарааллуудыг танилцуулж, манай оронд вирүсийн ямар хэлбэрүүдийг хэзээнээс илрүүлэн эмчлэх болсон, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд, тархалтыг статистик баримтаар тодорхой дүн шинжилгээ хийж, тухайн төрийн бодлоготой холбон тайлбарласанаараа нотолгоонд тулгуурласан шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлсэн чухал ач хобогдолтой лекц боллоо.

Энэхүү лекц 2011 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр МҮОНТ “Шинжлэх ухаан танин мэдэхүй” теле сэтгүүлийн ээлжит дугаараар орон даяар нэвтэрсэн билээ.

МАУА-ийн ажлын албаны референт Д.Энх-Амгалан

  • Уншсан 4409
Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047111 удаа хандсан.