Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 293
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
У Р И А Л Г А: “ҮДИЙН ЦАЙНД МАНТУУ БИШ, МОНГОЛ МАЛЫНХАА СҮҮ ӨГӨЕ”

Монголын сүү үйлдвэрлэгчдийн “Өүлэн эх” холбооны тэргүүн Төмөрдашийн Наранхүү Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт хандаж бичсэн “Үдийн цайнд мантуу биш, сүү өгөе” гэсэн ил захидалдаа дэвшүүлж байгаа нүдээ олсон саналыг Монголын Анагаах ухааны Академийн гишүүд, эмч-судлаачид бид бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж, Монгол улсын эрхэмсэг Ерөнхийлөгч, Улсын их хурлын эрхэм гишүүд, Монгол улсын Засгийн газрын гишүүд, холбогдох яамд, эмч, багш нар, эрдэмтэн судлаачид, малчид, саальчид, эцэг эхчүүд, сурагч багачууд, нийт иргэдээ энэ эх оронч санаачлагыг дэмжин нэгдэхийг уриалж байна.

Сүү бол хүн, амьтны бие махбодыг бүрдүүлэгч үндсэн бодис болох уураг, өөх тос, нүүрс-ус, эрдэс бодисыг хамгийн зохистой тэнцвэрт найрлагатайгаар, төгс шимэгдэх хэлбэрээр агуулсан байгалийн үнэт тэжээллэг бүтээгдэхүүн бөгөөд амьтны аймгийн түүхэн хөгжлийн явцад үр төлөө эхийн сүүгээрээ бойжуулдаг хөхтөн буюу сүүн тэжээлтэн амьтан бий болсон нь тархи хэмээгч сэтгэгч эрхтэний түүхэн хөгжилд хүчтэй нөлөөлж, ухаант хүн үүсэх нөхцлийн нэг болсон гэж судлаачид үздэг юм.

Т.Наранхүүгийн ил захидалдаа дурьдсан “Сургуулийн сүү” санаачлагыг Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед дайны хөлд нэрвэгдэж, өлөн зэлмэг амьдрах болсон бага, дунд орлоготой өрхийн хүүхдүүд сургуульдаа очиж чадахгүй болж, сургуулийн ирц буурч байсан үзэгдэлтэй тэмцэх зорилгоор хичээлдээ ирсэн 18 хүртлэх насны сургуулийн бүх сурагчиддаа өдөр бүр гуравны нэгэн пайнт (186 мл-тэй тэнцүү) сүү үнэ төлбөргүй олгохоор Их Британий Парламент 1944 онд “Боловсролын хууль”-даа оруулан хуульчилсан нь энэ хүнд хэцүү үед олон хүүхдийг сургуульдаа ирэх дуртай болгож, бас өсгөлөнгөөс аварсан гэж үздэг юм. Нөгөө талаар энэ хөтөлбөр нь хүүхдийг багаас нь сүү хэрэглэж сурган, эрүүл мэндийн хувьд асар үнэ цэнэтэй энэ бүтээгдэхүүний хэрэглээг сайжруулсан ажээ. Эдийн засгийн хөгжлийн түвшнээ дагаад Их Британид энэ хөтөлбөрийг төрөөс санхүүжүүлэхээ 1970-аад оноос зогссон боловч одоо ч олон нийтийн үүсгэл санаачилгаар үргэлжилсээр байгаа билээ.

Буурай хөгжилтэй орнуудын хүүхдийн эрүүл мэнд хамгаалах зорилготой “Сургуулийн сүү” олон улсын хөтөлбөрийг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 1997 оноос нэгтгэн зангидаж, одоо Дэлхийн 60 гаруй орныг хамарч байгаа бөгөөд 2000 оноос жил бүрийн 9 дүгээр сарын сүүлчийн Лхагва гарагийг “Дэлхийн сургуулийн сүүний өдөр” болгон тэмдэглэх болсон нь энэ хөдөлгөөнийг улам бүр газар аван хөгжихөд хүргээд байна. Тиймээс жилдээ 600 сая л сүүний нөөцтэй манай улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой, 200 мл сүү хүүхдийн өдрийн эрчим хүч, тэжээллэгийг нөхөх бүрэн чадвартай. Дээр нь үүнийг хэрэгжүүлэхэд зарцуулж болох “сургуулийн үдийн цай”-ны зардал улсын төсөвт бүрэн тусгагдсан байгаа. Гагцхүү хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодох сэтгэл, зохион байгуулалттай шуурхай ажил л хэрэгтэй. Тиймээс бид ирэх 2012 оны 9 дүгээр сард Монгол даяар “Дэлхийн сургуулийн сүүний өдөр”-өөр бүх сургуульдаа үдийн цайндаа сүү өгдөг болгох зорилгын дор нэгдэн ажиллахыг Та бүхэнд уриалж байна.

Сүү өөрөө нэн тэжээллэг бүтээгдэхүүн учраас нян үржих нэн таатай орчин болдог нэг бэрхшээл бий. Гэхдээ манай сүү үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнийг Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн савлалтаар үйлдвэрлэн хангах чадвартай болсон нь төвийн бүс нутагт энэ бэрхшээлийг даван туулах бүрэн боломжтой болгож байгаа юм байна. Сумдын болон алслагдсан аймгуудад орчин цагийн савлагаа хүрч очтол хэрэгцээт сүүг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангасан нөхцөлд, уламжлалт аргаараа бэлтгэх бүрэн боломжтой бөгөөд манай анагаахын судлаачид сүүний чанарыг хянахад аль ч шатны үйлдвэрлэгч, борлуулагчид болон хэрэглэгчид ашиглах бололцоотой хялбар арга боловсруулах, гадаадад бэлэн байгаа технологийг нутагшуулахад бүх бололцоогоороо туслахад бэлэн байна.

Сүү зөвхөн хүүхдийн л хоол тэжээл биш. Сүү бол настаны яс сийрэгших эмгэгээс аврах гол хэрэгсэл, ямар ч өвчтэй хүнд аврал хайрлах шингэцтэй тэжээл тул сүүг эмнэлгүүдийн үзмийн шүүс гэдэг “усан залхаг”-ийг халах, хөгшиддөө өдөр бүр сүүтэй цай уулгах хөтөлбөр болгон өргөжүүлэх боломжтой. “Хүний хөгжлийн сан”-аас зарах аргаа олж ядаад байгаа хөрөнгөө өдөр бүр хөгшиддөө хагас литр сүү хүргэх хөтөлбөр болгож болно шүү дээ. Энэ мөнгийг хадгаламжийн кассын гадаа хөгшидийгөө царай даран дугаарлуулж авхуулахын оронд орон нутгийн захиргаадаар нь дамжуулан өгч гэрээр нь сүү тараах тогтолцоо нэвтрүүлбэл ажилгүй олон хүнийг ч ажилтай болгож болох бололцоо байна.

Сүүн хүчлийн пробиотик буюу ашигт нян нь ходоод гэдэс, элэг цөсний архаг эмгэг, цаашлаад эдгэрэлт муутай ужиг яр шарх, харшил, намарс, хорт хавдраас сэргийлэх, эмчлэн эдгэрүүлэхэд ч амжилттай хэргэлэгдэж байгаад манай судлаачид анхаарлаа хандуулж, уламжлалт технологийн өв сангаа уудлаж, орчин цагийн биотехнологи, нанотехнологийн ололттой холбох шаардлага ч бий боллоо.

Сүү цагаан замтай. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг урамшуулсан, сүү үйлдвэрлэгчдээ дэмжсэн бодлого явуулж чадвал бид монголчуудынхаа олон зууны уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг Дэлхийн зах зээлд гаргаж, пестицидгүй, даавар, антибиотикоор бордоогүй бэлчээрийн монгол малынхаа цэвэр сүүн бүтээгдэхүүнээрээ Дэлхийд байр сууриа эзлэх ирээдүй ч байгаа гэж бид үзэж байна.

Бүгдээрээ үр хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө сүүн цагаан замд нэгдэцгээе.

Монголчууд эвлэн нэгдэхээрээ хүчтэй

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Монголын Анагаах Ухааны Академи(МАУА)-йн гишүүд:

Монгол улсын ШУА-ийн дэд ерөнхийлөгч, МАУА-ийн ерөнхийлөгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, анагаахын вирүс судлалч П.Нямдаваа,

МАУА-ийн дэд ерөнхийлөгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, төрийн шагналт, физиологич, сансрын анагаах судлалч Л.Лхагва,

МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, МАУА-ийн үндэслэгч гишүүн анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, хүүхдийн эрүүл ахуйч Б.Бурмаажав,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, Монгол улсын ардын эмч, хүүхдийн эмч Э.Лувсандагва,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, Монгол улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, зүрхний мэс засалч Н.Баасанжав,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, эмзүйн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын гавъяат багш, эмзүйч Д.Дүнгэрдорж,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, элэгний эмч Б.Цэрэндаш, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат ажилтан, мэдрэлийн эмч Д.Баасанжав,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалаын гавъяат ажилтан, эрүүл мэндийн удирдлага судлалч Ц.Мухар,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, нийгмийн эрүүл мэнд судлалч Ц.Содномпил,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаах ухааны доктор, профессор, хүүхдийн эрүүл ахуйч Ч.Цолмон,

МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, Монгол улсын ардын эмч, дотрын эмч Ч.Цэрэннадмид,

МАУА-ийн гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, эмгэг физиологич Ц.Лхагвасүрэн,

МАУА-ийн гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, дархлаа судлалч Б.Баярт,

МАУА-ийн гишүүн, академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, монгол уламжлалт анагаах судлалч Ш.Болд,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, хүний бүтэц судлалч Д.Амгаланбаатар,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан, эрүүл мэндийн удирдлага судлалч Д.Бат-очир,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, эм судлалч, монгол уламжлалт анагаах судлалч Б.Дагвацэрэн,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, өрхийн анагаах судлалч Б.Оргил,

МАУА-ийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор, генетикч, вирүс судлалч Ж.Оюунбилэг,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, орчны эрүүл ахуйч Н.Сайжаа,

МАУА-ийн гишүүн, эмзүйн ухааны доктор, профессор, эмзүйч Д.Туяа,

МАУА-ийн гишүүн, эмзүйн ухааны доктор, профессор, эмзүйч С.Цэцэгмаа,

МАУА-ийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор, биохимич Ц.Энхжаргал,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, эх барих-эмэгтэйчүүдийн эмч Т.Эрхэмбаатар,

МАУА-ийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор, дүрслэх онош зүйч, мэс засалч, эрүүл мэндийн удирдлага судлалч С.Сонин,

МАУА-ийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, мэдээгүйжүүлэгч-сэхээн амьдруулагч эмч О.Сүхбаатар,

МАУА-ийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, мэс засалч Ч.Пунцаг,

МАУА-ийн гишүүн, анагаах ухааны доктор, профессор, Монгол улсын хүний гавъяат эмч, Монгол улсын ардын эмч, хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, мэдрэлийн мэс засалч Ж.Хайрулла.

  • Уншсан 4029
Хуанли
Өнөөдөр 2017 - 6 - 23
НяДаМяЛхПvБаБя




1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1031526 удаа хандсан.