Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 293
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БАГ СУДЛААЧ, БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

МАУА-ийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний
чуулганаар хэлэлцэж батлав

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ САЛБАРЫН ОНЫ ШИЛДЭГ СУДАЛГААНЫ БАГ СУДЛААЧ, БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Анагаах ухааныг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан эрдэм шинжилгээний байгууллага, хамт олон, судлаачийг урамшуулах, эрдэм судлалын үйл ажиллагааг дэмжих зорилготой.

1.2. Журмаар МАУА-ийн дүрмийн 13.1г заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохицуулна.

Хоёр. Шагналд дэвшүүлэх

2.1. Судалгааны баг, судлаач, бүтээлийг өмчийн аль ч хэлбэрийн хүрээлэн, төв, сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэвшүүлнэ.

2.2. Шилдэг баг, шилдэг судлаач, шилдэг бүтээлийг жил бүрийн 12 дугаар сарын 20- ны дотор шалгаруулна.

2.3. Оны шилдэг номинацид орох материалыг жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор МАУА-ийн тэргүүлэгчдийн газарт ирүүлнэ.

2.4. Шилдгийн шилдэг бүтээлд МАУА-иас томилсон шинжээчийн баг дүгнэлт гаргана.

2.5. Оны шилдэг бүтээл.. шалгаруулахад дараах материал бүрдүүлнэ. Үүнд:

2.5.1. Шилдэг бүтээл.

  • Монограф, өгүүлэл, патент
  • Бүтээлийн танилцуулга 2 х
  • Судлаач, зохиогчийн анкет
  • Эрдмийн зөвлөлийн хурлын шийдвэр
  • Бүтээлийг хэлэлцүүлсэн байдал (хэвлэгдсэн, хэлэлцүүлсэн, гэрчилгээ)

2.5.2. Шилдэг судлаач.

  • Судлаачийн анкет
  • Судлаачийн тодорхойлолт
  • Эрдмийн зөвлөлийн шийдвэр
  • Судлаачийн тайлан (тухайн онд хийсэн ажил, шинжлэх ухааны шинэлэг тал, онолоын болон практикийн ач холбогдол)
  • Бүтээлийн жагсаалт

2.5.3. Шилдэг судалгааны хамт олон (баг)

  • Тухайн онд ажилласан эрдэм шинжилгээний төсөл, сэдэв, грант
  • Судалгааны тайлан
  • Багийн гишүүдийн оролцооны тайлан, оролцооны хувь
  • Багийн гишүүдийн анкет, бүтээлийн жагсаалт
  • Багийн тодорхойлолт
  • Эрдмийн зөвлөлийн шийдвэр

Гурав. Шилдэг хамт олон, судлаач, бүтээл шалгаруулах

3.1. Шалгуур үзүүлэлт

  • Шинжлэх ухааны ач холбогдол
  • Судалгааны аргазүйн түвшин
  • Практикийн ач холбогдол
  • Хэвлэгдсэн, ишлэгдсэн байдал
  • Санал, дүгнэлт

3.2. Шагнал олгох

3.2.1. Номинаци тус бүрээр нэг “оны шилдэг” нэгийг (хамт олон, судлаач, бүтээл) шалгаруулна.

3.2.2. Шалгарсан хамт олон, судлаач, бүтээлд МАУА-ийн өргөмжлөл, мөнгөн шагнал олгоно.

  • Уншсан 4943
Хуанли
Өнөөдөр 2017 - 6 - 23
НяДаМяЛхПvБаБя




1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1031537 удаа хандсан.