Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 293
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН ТОМИЛОГДЛОО

Эрүүл мэндийн сайдын 2012 оны 72, 75 тоот тушаалаар Сайдын зөвлөлийн бүрэлдэхүүнд академич П.Нямдаваа (нийгмийн эрүүл мэндийн асуудал хариуцсан зөвлөх) академич Ш.Болд (уламжлалт анагаах ухааны асуудал хариуцсан зөвлөх), профессор Б.Батсэрээдэнэ (эмнэлгийн тусламж хариуцсан зөвлөх), доктор Л.Одончимэд (эрүүл мэндийн боловсрол, иргэдийн оролцоо хариуцсан зөвлөх), профессор Б.Оргил (эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ хариуцсан зөвлөх), профессор С.Цэцэгмаа (эмийн асуудал хариуцсан зөвлөх), Н.Баярсайхан (эрүүл мэндийн сайдын эрүүл мэндийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх), Д.Чимэддагва (эрүүл мэндийн эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх) нарыг томиллоо.

Зөвлөхүүд хариуцсан асуудлын хүрээнд бодлого боловсруулахад арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх, хэрэгжилтийн үр дүнд хяналт тавин, холбогдох газар хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, Эрүүл мэндийн сайдыг мэдээллээр хангаж ажиллана.

Сайдын зөвлөл үндсэн үүрэгт ажлын хүрээнд “Эрүүл мэнд-Эрхэм баян” нээлттэй хэлэлцүүлгийг энэ оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн, долоо хоног бүрийн пүрэв гарагт 16:00-18:00 цагийн хооронд тогтмол явуулж байхаар төлөвлөж, бэлтгэл ажлаа эхлэсэн бөгөөд хэлэлцүүлгийн зорилго нь эрдэмтэн мэргэд болон ард иргэдийн санал бодлыг сонссоны үндсэн дээр, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх үйлсэд тусган хэрэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Тус хэлэлцүүлэг 6 дугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд Сайдын зөвлөхүүд тус бүр нэг долоо хоногийн хэлэлцүүлгийг удирдан явуулна. Хэлэлцүүлгээр Сайдын зөвлөх өөрийн хариуцсан асуудлаар цөм илтгэл бэлтгэн хэлэлцүүлж, оролцогчидтой санал солилцсоны дараа тодорхой саналуудыг үндэслэн, хийж хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээг төлөвлөн, бодит ажил болгох юм. Урьдчилсан байдлаар хэлэлцүүлгийн сэдвийг гаргаад байна. Үүнд:

  1. Нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлууд
  2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар юунаас эхлэх вэ?
  3. Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар хүртээмж
  4. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгал
  5. Эмийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал
  6. Уламжлалт анагаах ухааны хөгжил
  7. Эрүүл мэндийн боловсрол иргэдийн оролцоог хангах арга зам болох нь
  8. Эрүүл мэнд-Эрхэм баян гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулах юм.

МАУА-ийн ажлын албаны референт Д.Энх-Амгалан

  • Уншсан 4135
Хуанли
Өнөөдөр 2017 - 6 - 23
НяДаМяЛхПvБаБя




1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1031491 удаа хандсан.