Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 293
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАТЛАМЖЛАВ

Монголын анагаах ухааны академи (МАУА)-йн ээлжит чуулган энэ оны 5 дугаар сарын 30-ны өдөр болж, МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2004-2013 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, МАУА-ийн дүрмийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг нууц санал хураалтаар явуулав. Чуулганы хуралдаанд МАУА-ийн гишүүд, ШУА-ийн дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж урилгаар оролцлоо.

Чуулганы хуралдааныг МАУА-ийн ерөнхийлөгч, академич П.Нямдаваа удирдаж  хурлыг нээж, эхлүүлэн, Ерөнхийлөгчийн тайланг хэлэлцэж байгаатай холбоотойгоор МАУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва, академич Б.Баярт, С.Цэцэгмаа нарыг хурлын тэргүүлэгчээр сонгох санал оруулж хэлэлцүүлэн хурлын тэргүүлэгчээр сонгов. Чуулганы хуралдааныг МАУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Л.Лхагва удирдаж хурлыг нээж, хуралдааны дэгийг танилцуулан, чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын төлөвлөгөөний дагуу МАУА-ийн Ерөнхийлөгчийн 2004-2013 оны үйл ажиллагааны тайланг ерөнхийлөгч, академич П.Нямдаваа танилцуулав.

Тайланг танилцуулсны дараа гишүүн, академич Д.Амгаланбаатар, Д.Бат-Очир, Л.Лхагва, Б.Оргил, Ц.Лхагвасүрэн, И.Пүрэвдорж С.Сонин нар асуулт тавьж, саналаа хэлж, тайлангийн хугацаанд хангалттай ажилласан гэсэн үнэлгээг өгч, цаашид 2013 онд тодорхой зорилт тавин ажиллах санал хэлж байлаа.

Гишүүд МАУА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр санал хэлэлцэж, академич Л.Лхагва, Ш.Болд, Ц.Лхагвасүрэн нарыг дэвшүүлэхээр санал гарч, академич Л.Лхагва нэрээ татаж, академич Ш.Болд, Ц.Лхагвасүрэн  нарыг нэр дэвшүүлэхээр тогтож, Ерөнхийлөгчийн сонгуулийг нууц санал хураалтаар явуулахаар тогтов

МАУА-ийн чуулганы хуралдааны тооллогын комиссын даргаар МАУА-ийн гишүүн академич Н.Баасанжав, нарийн бичгийн даргаар МАУА-ийн гишүүн анагаахын шинжлэх ухааны доктор, профессор С.Сонин нар ажиллаж, Тооллогын комиссын нарийн бичгийн дарга, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор С,Сонин 63,6 хувийн саналаар МАУА-ийн  ерөнхийлөгчөөр академич Ц.Лхагвасүрэн сонгогдсоныг танилцуулав.

МАУА-ийн Ерөнхийлөгчөөр академич Ц.Лхагвасүрэнг сонгох тухай МАУА-ийн чуулганы хуралдааны материалыг бүрдүүлэн ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт өргөн барьсанаар ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшингийн 2013 оны 6 дугаар сарын 03-ний өдрийн 93 тоот тушаалаар батламжилж, мөн ШУА-ийн Ерөнхийлөгчийн энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 100 дугаар тушаалын дагуу МАУА-ийн Ерөнхийлөгч агсан, академич  П.Нямдаваа, МАУА-ийн Ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон академич Ц.Лхагвасүрэн нарын ажлыг хүлээлцүүлж, академич Ц.Лхагвасүрэн МАУА-ийн тамгыг албан ёсоор хүлээн авлаа.  

 

 

МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИ

 

 

  • Уншсан 2951
Хуанли
Өнөөдөр 2017 - 6 - 23
НяДаМяЛхПvБаБя




1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1031500 удаа хандсан.