Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 237
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
  •  
  • |
  • |
  •  
 
"Эмийн жорын лавлах" номын товч танилцуулга

 Номын зохиогч: Буньжавын Оргил (Монголын анагаах ухааны академийн гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор)
Редактор: Ч.Мөнхдэлгэр (анагаах ухааны магистр)
Ч.Чулуунбаатар (анагаах ухааны магистр)
Номын хэмжээ- А6-гийн хэмжээтэй 532 хуудастай.

 Зохиогч “Эмийн тухай” Монгол улсын хууль, түүнийг дагалдан гарсан эрх зүйн актуудыг амьдралд хэрэгжүүлэх зорилгоор “Эмийн жорын лавлах” хэмээх халаасны бяцхан номыг бэлтгэн гаргаж байна. Уг ном нь өмнөх үг, оршил, 21 бүлэг, ном зүйн жагсаалт, эмийн нэрийн индекс болон хавсралтуудаас бүрдэнэ.

Янз бүрийн өвчин эмгэгийн эмчилгээнд хэрэглэх заалт бүхий нийт 1100 гаруй эмийн жорыг багтаасан ба эмийн сонголт хийхдээ “Монгол улсын эмийн бүртгэл” болон “Үндэсний зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт”-ад аль болохоор тулгуурлахыг хичээсний гадна манай орны эмчилгээний практикт олон жил үр дүнтэй хэрэглэгдсээр ирсэн зарим “хуучин уламжлалт” эм бэлдмэл болон манайд хараахан өргөн нэвтрээгүй боловч үр дүн сайтай болох нь олон улсын практикаар нотлогдсон зарим нэгэн шинэ эмийг зориуд авч үзсэн. “Зарим эмийн талаархи товч мэдээлэл” гэсэн бүлэгт сүүлийн үед ОХУ-д нилээд өргөн хэрэглэх болж байгаа эмийн ангиллыг ашиглан, эмүүдийг бүлэглэсэн болно.

 Энэхүү “Эмийн жорын лавлах” хэмээх ном нь юуны түрүүн янз бүрийн өвчтөнтэй эхлэн нүүр тулгарч, шаардлагатай эмийг нь хойшлуулшгүйгээр заах үүрэг хүлээдэг эмч нарт, ялангуяа янз бүрийн зовиур шаналгаатай, аль ч  насны өвчтэй хүмүүстэй эхлэн учирдаг багийн, сумын, өрхийн эмч нарт, түүнчлэн эмзүйч нарт болон анагаахын сургуулийн ахлах ангийн оюутнуудад зориулагдсан болно.

 Энэхүү номыг анхлан хэвлэгдсэн (2006 онд)-ээс хойших хоёр жилийн хугацаанд эрэлт хэрэгцээтэй болох нь мэдрэгдэж, дахин хэвлүүлэх шаардлага гарсан тул зарим нэгэн нэмэлт оруулан, 2008 онд хэвлэлийн “Соёмбо Принтинг” ХХК-иар хоёр дахь удаагаа хэвлүүлэн гаргаад байна.

  • Уншсан 4082
Хуанли
Өнөөдөр 2014 - 12 - 22
НяДаМяЛхПvБаБя

1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31



MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 620447 удаа хандсан.