Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 293
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Тэргүүлэх чиглэл

  •  
  • |
  • |
  •  
 
Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл

1. Дэлхийн хандлага                   Нийтлэг хандлага

1. Глобальжилт,

2.      мэдээлэл-холбооны технологийн дэвшил,

3.      анагаах ухааны технологийн шинэчлэл,

4.      хувийн өмчийн оролцоо өсөн нэмэгдэх,

5.      эрүүл мэндийн үнэлэмж дээшлэх

 

Технологи:

 

1. геномикс, протеомикс,

2.      үүдэл эс, эмчилгээний клонинг,

3.      хүний эс, эд, эрхтнийг орлох, хүний биетэй хэл "ойлголцох" электрон төхөөрөмж,

4.      эмнэлгийн орчны виртуальжуулалт,

5.      нон-инвазив мэс засал

 

             2. Монголын хэрэгцээ

 

А. Эрүүл мэндийн эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэл (Монгол улсын ШУТ-ийг 2010 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт тусгагдсанаар) 

Нэг. Био-анагаахын чиглэлээр:

-     монгол хүний насны зонхилох бүлгүүдийн морфологи, физиологи, биохимийн
полиморфизм, хүн амын  генофондыг гүнзгийрүүлэн судлаж, удамшлын болон
бусад   болзошгүй    эмгэгээс   урьдчилан   сэргийлэх   арга   зам   боловсруулах,

-     Эх орны ургамал, амьтан, эрдсийн түүхий    эд болон эмт бодисын судалгааг
гүнзгийрүүлэн  өргөжүүлж,   нөөцийг  нь   нэмэгдүүлэх,   орчин   цагийн   шаардлага
хангасан эмийн бодис бүтээх;

-   Вирус,   бактери,   хүн,   амьтны   био-идэвхит   бодис,   тэдгээрийн   удамшлын
материалын судалгааг гүнзгийрүүлж, оношлогоо, эмчилгээ, сэргийлэлтийн болон
ген заслын зориулалттай анагаах ухааны биобэлдмэл зохион бүтээх, үйлдвэрлэх
технологи боловсруулах,

Хоёр. Эмнэлзуйн анагаахын чиглэлээр:

-      цусны  эргэлтийн  тогтолцооны  эмгэгийн  онош,   эмчилгээ,  сэргийлэлт,   нөхөн
сэргээлтийн     дэвшилтэт    аргуудыг    боловсруулан     практикт         нэвтрүүлэх,

-      Хавдрыг эрт илрүүлэх, үр дүнтэй эмчлэх, хавдраар өвчлөгсдийн    амьдрах

хугацааг   уртасгах,   амьдралын   чанарыг   нь   дээшлүүлэх   оновчтой   аргуудыг боловсруулан практикт нэвтрүүлэх,

-   эмэгтэйчүүдийн эмгэг, төрөх үеийн эрсдэлийг эрт оношлох, үр дүнтэй эмчлэх,
сэргийлэх арга боловсруулан практикт нэвтрүүлж, эхийн эндэгдлийг бууруулах,

-   Хүүхдэд зонхилон тохиолдох эмгэг, амь тэнссэн үеийн үзүүлэлтүүдийн судалгааг
гүнзгийрүүлж, нярайн эндэгдлийг бууруулах арга зам боловсруулах,

-   Хүн амын насжилтыг даган ихсэх төлөвтэй байгаа элэг-цөс, ходоод-гэдэс, бөөр,
мэдрэл-сэтгэц, дотоод шүүрлийн эмгэгүүдийн эмнэлзүй, эмгэг жамын Монгол дахь
онцлогуудыг   судлан    тодруулж,    оношлогоо,       эмчилгээ,    сэргийлэлт,    нөхөн
сэргээлтийн дэвшилтэт аргуудыг практикт нэвтрүүлэх,
 

-   Эд   эрхтэн нөхөн    сэргээх, шилжүүлэн    суулгах болон дурангийн бичил мэс
заслын аргуудыг боловсруулан практикт нэвтрүүлэх;

-   Манай нөхцөлд эн түрүүнд шаардлагатай зрүүл болон эмгэг байдлын оношлогоо,
эмчилгээний эксперт систем боловсруулан нэвтрүүлэх,

-   Бактери,   вирүсийн  эсрэг  болон  дархлаанд  нөлөөлөх  шинэ  бэлдмэлүүдийг
халдварт өвчин хийгээд нян тээгчийн эмчилгээнд хэрэглэх аргуудыг боловсруулан
практикт нэвтрүүлэх,

-  Уламжлалт анагаах ухааны эмчлэх, сэргийлэх аргуудыг гүнзгийрүүлэн   судалж,
практикт нэвтруулэх,

Гурав. Нийгмийн эруул мэндийн чиглэлээр:

-    Цаг уур, экологийн глобаль хийгээд нутаг дэвсгэрийн өөрчлөлт, макро- болон
микроорчин дахь физик болон химийн өөрчлөлтийн хүний эрүүл мзндэд үзүүлж
буй болон үзүүлж болзошгүй нөлөөллийг судлан тогтоож, сөрөг үр дагавараас нь
сэргийлэх, таслан зогсоох арга боловсруулан практикт нэвтрүүлэх,

-    Хүн амын хөдөлмөрлөх, суралцах, амьдрах орчны эрүүл ахуйн үнэлгээний арга
зүй, үзүүлэлтүүдийг боловсронгүй болгож, орон сууц, сургалтын болон ажлын
байрны бичил орчныг эрүүлжүүлэх, бохирдол болон эрүүл мэндэд үзүүлэх сөрөг
нөлөөлөлийг нь арилгах, сэргийлэх арга боловсруулан практикт нэвтрүүлэх,

-    Монголчуудын зонхилон хэрэглэж буй хүнсний бүтэц, найрлага, хоол болгох явц
дахь хүнсний тэжээлэг бодисын хувиралыг судлан тогтоож,  хүнсний аюулгуй
байдалд өгөх үнэлгээний арга зүй, үзүүлэлтийг боловсронгуй болгосноор хүнс
тэжээл   болон   хооллолттой   холбоотой   өвчлөлийг  бууруулах,   сэргийлэх  арга
боловсруулан практикт нэвтрүүлэх,

-    Хүн амын нас, хүйсийн бүлэглэлүүдийн эрүүл мэндийн холбогдолтой зан үйлийн
онцлогийг  судлаж,   эрсдэл   бүхий   зан   үйлийг   засахад   орчин   цагийн   болон

уламжлалт    анагаахын    технологийг    ашиглах    арга    боловсруулан    практикт нэвтрүүлэх,

-  Хүн амын бүтэц, бүрэлдэхүүний хөдлөл зүй, нөлөөлөх хүчин зүйлсийг судлан
хзтийн төлөвийг тооцоолон гаргах, эрүүл насжилтын манай нөхцөлд тохирсон
дэглэм боловсруулах,

-     Үндэсний    дархлалын    өргөжүүлсэн    хөтөлбөр    (ДӨХ)-т    хамрагдаж    буй
халдваруудын    эсрэг   дархлаажуулалтын    үр   дүнг   дээшлүүлэх,    дархлалын
дарамтаас зайлсхийх мутант үүсэхээс сэргийлэх    арга боловруулан  практикт
нэвтрүүлснээр полиомиелит, улаанбурхан өвчнийг устгах, сахуу, хөхүүл ханиад,
татран, В вирүст гепатитын халдварыг бүрэн хяналтанд авах нөхцлийг бүрдүүлэх,

-   Гахай хавдар, салхин цэцэг, улаанууд, С вирүст гепатит, пневмококкт халдвар
болон бактер (менингококк, хемофилус г.м. нянгаар сэдээгдсэн)-т мэнэнгийн эсрэг
вакцинуудын   үр   дүнг   Монголын   нөхцөлд   судлан   тогтоож,   үндэсний   ДӨХ-т
хамруулах бололцоог тооцоолох,

-   Сүрьеэгийн нянгийн эмэнд дасах механизм болон эрсдзлт бүлгийн дотор тархах
зүй тогтлыг тодруулж, идэвхитэй эмчлэн эдгэрүүлэх аргыг боловруулах замаар
өвчлөлийг бууруулах,

-   Томуу болон амьсгалын замын цочмог халдварын дэгдэлтийг урьдчилан тооцох,
тархалтынх онцлог,  үүсгэгчдийнх  нь  эсрэгтөрөгчийн  хувирлыг судлах замаар
дэгдэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх тохиромжтой арга боловсруулан
практикт нэвтрүүлэх,
 

-   Бэлгийн замаар тархах халдваруудын зүй тогтол, үүсгэгчдийнх нь биологийг
судлан  онош,  эмчилгээ,  сэргийлэлтийн  оновчтой  арга боловсруулан  практикт
нэвтрүүлэх,

-   Монгол орны байгаль дахь нянгийн тойрог эргэлт, дэлхийн бусад орнуудад
эрчимтэй тархаж буй нянгуудын Монгол дахь экологийн онцлогийг судлан эрүүл
мэндийн холбогдлыг нь тогтоох,

-Байгалийн гамшгийн үед үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн үр дүн, зохион байгуулалтыг боловсронгуй болгох,

-   Эрүүл мэндийн төрийн ба хувийн хэвшил, төрөлжсөн болон ерөнхий мэргэжлийн
тусламжийн Монгол орны нөхцөлд зохимжит харьцааг бүрдүүлэх, эрүүл мэндийн
байгууллагуудын    үйл    ажиллагааны    болон    эдийн    засгийн    менежментийг
боловсронгуй болгох арга зүйг боловсруулан прак^икт нэвтрүүлэх,

-   Анагаах ухааны дэлхий дахины шинэ ололт, бүтээгдэхүүн, ирээдүйтэй шинэ
чиглэл, хандлагын үр дүнг тогтмол тандах замаар бэлэн үр дүнг нь цаг алдалгүй

өөрийн орны эрүүл  мэндийн  практикт нэвтрүүлж байх зориулалттай хайлтын тогтолцоо боловсруулан практикт нэвтрүүлэх,

 

Тэргүүлэх чиглэлийг эксперт үнэлгээгээр тодорхойлсон нь (2006 оны 4-6 сар)

Нэг, Нийгмийн эрүүл мэнд

         Хүнсний аюулгүй байдал, хоол тэжээл, хооллолт,

         Халдварт өвчний тархалтын зүй тогтол, дархлаажуулалтын үр дүн,

         Орчны эрүүл ахуй,

         Эрүүл  мэндтэй холбоотой,  нэн ялангуяа хорт хавдар,  цусны  эргэлтийн
эмгэгийн эрсдэл бүхий зан үйл,

         Осол гэмтлээс сэргийлэх,

         Эх, хүүхдийн эрүүл мэндийг бэхжүүлэх,

         Эмзэг бүлгийн эрүүл мэнд

         Эрүүл мэндийн үйлчилгээ, анагаах ухааны сургалт, эрдэм шинжилгээний
удирдлага, менежментийг сайжруулах.

Хоёр. Эмнэлзүйн анагаах

         Цусны эргэлтийн өвчин, эмгэг,

         Өмөн,

         Хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолдож буй өвчин эмгэг,

         Эмэгтэйчүүдэд зонхилон тохиолдож буй болон жирэмслэлтэй холбоотой
өвчин эмгэг,

         Бодисын солилцооны эмгэгүүд, нэн ялангуяа диабет,

         Элэгний эмгэг,

         Хоол боловсруулах замын бусад эмгэгүүд,

         Дурангийн болон нон-инвазив мэс засал,

         Эд, эрхтэн шилжүүлэн суулгах,

         Насжилттай холбоотой эмгэг,

         Бөөр, шээсний замын эмгэг,

Гурав. Био-анагаах

         Монгол хүний геномын судалгаа,

         Монгол хүний биологи, морфологи, физиологийн судалгаа,

         Биотехнологийн аргаар оношлогоо,  эмчилгээний бэлдмэл боловсруулах,
үйлдвэрлэх технологи боловсруулах,

         Халдварт өвчин үүсгэгчийн биологи, генетик, экологи,

 

         Ген засал,

Хуанли
Өнөөдөр 2017 - 6 - 23
НяДаМяЛхПvБаБя




1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1031513 удаа хандсан.