Баннер
Санал асуулга
Та манай сайтыг ямар эх сурвалжаас олж мэдсэн вэ?
Интернет
ТВ
FM
Сонин сэтгүүл
Судлаачдаас
Нийт үр дүн : 295
Санал хүсэлт
Таны нэр:
Таны и-мэйл:
Санал хүсэлт:
И-мэйл бүртгэл
Та манай сайтаас мэдээлэл хүлээн авахыг хүсвэл и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Академийн гишүүд

  •  
  • |
  • |
  •  
 
МОНГОЛЫН АНАГААХ УХААНЫ АКАДЕМИЙН ГИШҮҮД
  • 001  ЦЭНДИЙН ХАЙДАВ
  • 002  ПАГВАЖАВЫН НЯМДАВАА
  • 003  ЭРЭЭДЭРИЙН ЛУВСАНДАГВА
  • 004  БАТЫН ГООШ
  • 005  НАЧИНГИЙН БААСАНЖАВ
  • 006  ЛУВСАННЯМЫН ЛХАГВА
  • 007 ДЭНСМААГИЙН ДҮНГЭРДОРЖ
  • 008  БАТ-ӨЛЗИЙН ЦЭРЭНДАШ
  • 009 ЦЭРЭНХҮҮГИЙН ЛХАГВАСҮРЭН
  • 010  ДАМЧААГИЙН БААСАНЖАВ
  • 011  ЦҮРЭМИЙН МУХАР
  • 012  БАЛДАНГИЙН ЖАВ
  • 013  ДАРМААГИЙН САМБУУПҮРЭВ
  • 014  ЧОЙЖИЛЖАВЫН ЦЭРЭННАДМИД
  • 015  БАДРАХЫН БУРМАА
  • 016  ЧҮЛТЭМДОРЖИЙН ЦОЛМОН
  • 017  ЦЭРЭНДОРЖИЙН СОДНОМПИЛ
  • 018  ДОРЖХҮҮГИЙН АМГАЛАНБААТАР
  • 019  ДЭНСМААГИЙН БАТ-ОЧИР
  • 020  ШАРАВЫН БОЛД
  • 021  БЭГЗСҮРЭНГИЙН ДАГВАЦЭРЭН
  • 022  БУНЬЖАВЫН ОРГИЛ
  • 023  ЖАНЧИВЫН ОЮУНБИЛЭГ
  • 024  НАГНИЙН САЙЖАА
  • 025  НАМРАЛЫН ТӨМӨРБААТАР
  • 026  САНЖЖАВЫН ЦЭЦЭГМАА
  • 027  ЦЭРЭННАДМИДЫН ЭНХЖАРГАЛ
  • 028  ДАНЗАНДАРЖААГИЙН ТУЯА  
  • 029  ЧИМЭДЦЭЕЭГИЙН ПУНЦАГ
  • 030  СОДОВЫН СОНИН
  • 031  ОРИГИЙН СҮХБААТАР
  • 032  ЖАЛЕЛИЙН ХАЙРУЛЛА
  • 033 ТҮДЭВДОРЖИЙН ЭРХЭМБААТАР

 

ДЭНСМААГИЙН БАТ-ОЧИР

Намтрын товчоон:
Ховд аймагт 1939 оны 9 дүгээр сарын 1-нд төрсөн. Улаанбааар хотноо АУДэС-ийг 1954 онд дүүргэж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Анагаах ухааны хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Монголын анагаах ухааны академийн гишүүн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1963 онд АУДэС-ийн дотрын эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, 1965 онд ОХУ-д Эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, эмнэлгийн статистикийн сургалт, 1996 онд Тайланд, Филиппинд эмнэлгийн анхан шатны тусламж удирдлагын дамжаа тус тус дүүргэсэн. 1972 онд аспирантур 2000 онд анагаах ухааны доктор 2001 онд онд Анагаахын шинжлэх ухааны доктор 2004 онд ОХУ-ын хүндэт профессор 2005 онд профессор цол тус тус хүртсэн.

Эрдэм шинжилгээний бүтээл:
Эрдэм шинжилгээний нийт бүтээл -84 Үүнээс: ном, товхимол, гарын авлага – 13, өгүүлэл зөвлөмж, редакци болон хамтарсан бүтээл -48, (гадаадад -3) илтгэл товчлол -6 бусад 17 бүтээл нийтлүүлсэн байна. Байгалийн сайханд аялах, орос биллиард тоглох сонирхолтой.
E-mail:batochir@mams.ac.mn

 
 
БУНЬЖАВЫН ОРГИЛ

Намтрын товчоон:
Завхан аймагт 1944 оны 5 дугаар сарын 20-нд төрсөн. Улаанбаатар хотноо АУДэС-ийн эмчилгээний ангийг 1967 онд төгсч, хүний их эмч мэргэжил эзэмшсэн. “Ач” АУДС-ийн Дотрын болон өрхийн анагаах ухааны тэнхмийн эрхлэгч, Монголын анагаах ухааны академийн гишүүн (академич), анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1972 онд ЗХУ-ын ЭХЯ-ны Удирдах газрын Клиникийн төв эмнэлэгт дотрын өвчин судлалаар,
1976-1979 онд ЗХУ-ын Ленинград хотноо И.П Павловын нэрэмжит Анагаах ухааны 1 дүгээр дээд сургуулийн аспирантурт,
1986-1987 онд ЗХУ-ын Москва хотноо эмч нарын мэргэжил дээшлүүлэх институтэд Эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчдын олон улсын курст тус тус суралцсан.
1979 онд Анагаах ухааны дэд доктор,
1987 онд Нийгмийн эрүүл мэндийн магистр,
2003 онд Анагаахын шинжлэх ухааны докторын зэргийг тус тус хамгаалж,
2006 онд профессор цол хүртсэн.

Эрдэм шинжилгээний бүтээл:
Диссертаци, курсийн ажил, судалгааны тайлан бүгд 16, бусдын бүтээлийн талаархи санал шүүмж-20-ийг бичиж, нэг сэдэвт болон хамтын бүтээл -19, эрдэм шинжилгээний өгүүлэл -70, илтгэлийн хураангуй 72 тус тус нийтлүүлсэн болно. ЗХУ, Болгар, Куба, Украйн, Чехословак, Авсрали, Япон,Энэтхэг, Филиппин, Сингапур зэрэг улсад 14 өгүүлэл, 28 илтгэлийн хураангуйг (Орос, Англи, Испани, Болгар хэлээр) нийтлүүлсэн байна.

Сонгуульт ажил:
Монголын Өрхийн эмнэлгүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Өрхийн анагаах ухаан” сэтгүүлийн эрхлэгч, Ач АУДС-ийн болон Анагаах ухааны хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн гишүүн, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна. Эрдэмтдийн дурсамжийн холбогдолтой ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох, шатар болон биллиард тоглох сонирхолтой.
E-mail:batochir@mams.ac.mn

 
 
ДАМЧААГИЙН БААСАНЖАВ

Намтрын товчоон:
Ховд аймгийн Мөнххайрхан суманд 1934 онд төрсөн.1953 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль,1958 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн ангийг дүүргэж, хүний их эмч мэргэжил эзэмшсэн. Анагаах Ухааны Хүрээлэнгийн төслийн удирдагч, эрдэм шинжилгээний ажилтан, Монголын анагаах ухааны академийн гишүүн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор.

Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1961 онд Москва хотноо Мэдрэлийн эмчийн мэргэжил дээшлүүлэх сургалт,
1963 онд Москвад Тархины электроэнцефалографийн сургалт,
1969-1972 онд Москва хотноо эчнээ асппирантурт,
1982 онд Чехословакт 45 хоногийн мэргэжил дээшлүүлэх сургалт,
1990-1993 онд Москва хотноо докторантур,
1997онд ДЭМБ-ын шугамаар ОХУ, Швейцарийн Лазонд мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус дүүргэсэн.

Эрдэм шинжилгээний бүтээл:
Ном товхимол-13, өгүүлэл-85, илтгэл, товчлол-63, үүнээс гадаадад-13 бүтээлийг хэвлэн нийтлүүлсэн.

Сонгуульт ажил:
Монголын Мэдрэлийн эмч нарын нийгэмлэгийн тэргүүнээр сонгогдон ажиллаж байна.
E-mail:baasanjavd@mams.ac.mn

 
 
БЭГЗСҮРЭНГИЙН ДАГВАЦЭРЭН
Намтрын товчоон:
Завхан аймгийн Цэцэн-уул сумын Хүйтэн галуутай хэмээх газар 1953 онд төрсөн. Улаанбаатар хотноо АУДэС-ийг 1976 онд төгсч, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн. Уламжлалт анагаахын Шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн корпорацийн эрдэм шинжилгээний төвийн захирал, эрдэм шинжилгээний ажилтан. Монголын анагаах ухааны академийн гишүүн академич, анагаахын шинжлэх ухааны доктор, дэд профессор.
 
 
Мэргэжил дээшлүүлсэн байдал:
1985онд Анагаах ухааны дэд эрдэмтэн ОХУ-ын Донын Ростов хотын АУДэС,
1995 онд Анагаахын шинжлэх ухааны доктор Улаанбаатар хот АУИС,
1998 онд дэд профессор- Эрдмийн зэрэг цол олгох дээд зөвлөл,
2008 онд профессор Улаанбаатар хот АУИС,

Эрдэм шинжилгээний бүтээл:
Ном товхимол-10, өгүүлэл-80, илтгэл товчлол-60, үүнээс гадаадад-8 бүтээлийг нийтлүүлсэн байна.

Сонгуульт ажил:
ЭМЯ-ны Уламжлалт анагаахын мэргэжлийн зөвлөлийн дарга, Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх Япон Монголын хамтарсан “Вансэмбэрүү” ТТБ-ын мэргэжлийн зөвлөх, Уламжлалт анагаахын эмч, судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, ЭМЯ-ны стандартын хорооны гишүүний сонгуулт ажлуудыг хашиж байна. Ном унших, Монголын сайхан орноороо аялах сонирхолтой.
E-mail:dagvatseren@mams.ac.mn
 
Хуанли
Өнөөдөр 2017 - 8 - 18
НяДаМяЛхПvБаБя


1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31


MONGOLIAN MEDICAL SCIENCES
Фото агшин
Хэрэглэгч нэвтрэх
Нийт хандалт
2007-12-08-наас эхэлж 1047094 удаа хандсан.